Сканди охидын загварын мэдрэмж, стиль өөрсдийн гэсэн онцлогтой байдаг. Тэдний хувцаслалтаас маш өндөр контраст мэдрэгддэг гэхэд хилсдэхгүй. Тухайлбал, тэд тун романтик хэв маягтай хөвсгөр ханцуйтай даашинзыг комбат гутал, эсвэл “аавын” пүүзтэй хослуулсан харагдана. Аль эсвэл сатин даашинз дээр саравчтай малгай, "Jesus" загварын сандаал өмсөх нь ч бий. Мөн спортлог деталиуд бол скандинавчуудын нэрийн хуудас л гэсэн үг. Тэгвэл сканди бүсгүйчүүд өвлийн улиралд хэрхэн загварлаг хувцасладаг бол?

ӨНГӨЛӨГ КАРДИГАН

Энэ бол дулаан бөгөөд загварлаг сонголт. Өнгөлөг кардиганыг та жийнсэн өмд, юбка, даашинз гээд юутай ч хослуулах боломжтой ба энэ нь давхарлагаа хийхэд хялбар хувцаснуудын нэгт тооцогддог билээ.

ТОД ГАДУУР ХУВЦАС

Сканди охид гадуур хувцсандаа маш их ач холбогдол өгдөг. Дийлэнх хүмүүсийн өмсөхөөс эмээдэг өнгөлөг куртка, эсвэл үслэг хүрмээс тэд хэзээ ч татгалздаггүй. Ингэхдээ аль болох дөрвөлжин хэлбэртэй oversize силуэт бүхий хувцаснаас сонголтоо хийдэг билээ.

ӨВӨРМӨЦ АКСЕСУАР

Ихэнхдээ бидний хайхралгүй өнгөрүүлчихдэг ч загварлаг төрх бүтээхэд чухал нөлөө үзүүлдэг зүйлийн нэг бол аксесуар билээ. Ороолт, цүнх, үсний хавчаар, малгай, бээлий гээд жижиг деталиар дамжуулан төрхдөө амт нэмээрэй.

Эр сурвалж: buro247.mn